Буцах

🎓 Инженер, Технологийн сургуулийн 9 оюутан JBNU-д суралцахаар мордлоо 🇲🇳✈️🇰🇷

2026-03-02

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль-ийн бүрэлдэхүүн Инженер, Технологийн сургуулиас 9 оюутан “Бидний ирээдүй–1000” тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай шалгарч, БНСУ-ын TOP-10 их сургуулиудын нэг болох Жонбүк Үндэсний Их Сургууль /JBNU – Jeonbuk National University/-д суралцахаар боллоо. 📅 2-р сарын 28-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Ганбаатарын Жаргалсайхан Инженер, Технологийн сургуулийн Дэд захирал Б.Оргил болон тус хөтөлбөрт шалгарсан оюутнуудыг хүлээн авч уулзан, амжилт хүсэн ерөөж, гарын бэлгийг нь гардууллаа. Бид ч мөн оюутнууддаа амжилт хүсэн үдэж, суралцах хугацаандаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, сурлагын өндөр амжилт гаргахыг ерөөлөө. 📚 Хөтөлбөрийн тухай товчхон: “Бидний ирээдүй–1000” тэтгэлэгт хөтөлбөр нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар-аас хэрэгжүүлж буй санаачилга бөгөөд оюутнуудыг гадаадын их, дээд сургуульд сурагч солилцоо, хэлний бэлтгэлд хамруулж, олон улсын боловсрол, хэлний ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой юм. ✨ Эрхэм оюутнууддаа шинэ орчинд хурдан дасан зохицож, мэдлэг чадвараа ахиулан, сургуулиа болон эх орноо бахархалтайгаар төлөөлөхийг хүсэн ерөөе. Амжилт хүсье! 🇲🇳💙🇰🇷

🎓 Инженер, Технологийн сургуулийн 9 оюутан JBNU-д суралцахаар мордлоо 🇲🇳✈️🇰🇷 - Зураг 1
🎓 Инженер, Технологийн сургуулийн 9 оюутан JBNU-д суралцахаар мордлоо 🇲🇳✈️🇰🇷 - Зураг 2
🎓 Инженер, Технологийн сургуулийн 9 оюутан JBNU-д суралцахаар мордлоо 🇲🇳✈️🇰🇷 - Зураг 3
🎓 Инженер, Технологийн сургуулийн 9 оюутан JBNU-д суралцахаар мордлоо 🇲🇳✈️🇰🇷 - Зураг 4
🎓 Инженер, Технологийн сургуулийн 9 оюутан JBNU-д суралцахаар мордлоо 🇲🇳✈️🇰🇷 - Зураг 5
🎓 Инженер, Технологийн сургуулийн 9 оюутан JBNU-д суралцахаар мордлоо 🇲🇳✈️🇰🇷 - Зураг 6

Join UFE TECH Today!

Discover your potential with our innovative programs in Software Engineering and UI/UX Design.