Интерьер Дизайн 2+2

Олон улсын хөтөлбөр

Интерьер Дизайн 2+2

Интерьер Дизайн 2+2 хөтөлбөр нь эхний 2 жилийг СЭЗИС-ийн Инженер, Технологийн сургуульд, дараагийн 2 жилийг Тайванийн Nanhua University-д үргэлжлүүлэн суралцах боломжтой олон улсын хамтарсан хөтөлбөр юм. Оюутнууд орон зайн дизайн, интерьер төлөвлөлт, тавилга болон бүтээгдэхүүний дизайн, 3D визуалчлал, практик студийн сургалтаар мэргэжлийн портфолио бүрдүүлнэ.

2026 оны намрын элсэлт

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2026.07.01

Элсэх

Хугацаа

4жил

Судлах кредит

128 кредит

Суралцах хэлбэр

Танхим, цахим хосолсон

Элсэх босго оноо

Математик / Англи хэл: 500+ оноо

Ур чадвар: 520+ оноо

Интерьер Дизайн 2+2

Мэргэжлийн тухай

Интерьер дизайны үндсэн ойлголт, орон зайн зохион байгуулалт, хүний хэрэглээ болон тав тухтай орчны төлөвлөлтийн мэдлэгийг эзэмшүүлнэ.

3D моделчлол, CAD зураг, визуалчлалын орчин үеийн программ ашиглан интерьер болон бүтээгдэхүүний дизайн боловсруулах ур чадварыг хөгжүүлнэ.

Материал судлал, өнгөний зохицол, гэрэлтүүлэг болон тавилгын дизайны онол практикийг судална.

Бодит интерьер болон орон зайн төслүүд дээр ажиллаж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээлч шийдэл боловсруулах практик туршлага олгоно.

Дизайны сэтгэлгээ, багийн хамтын ажиллагаа, төслийн танилцуулга болон мэргэжлийн ёс зүйн ойлголтыг хөгжүүлнэ.

Programmer working on code

Интерьер Дизайн 2+2

Олж авах мэдлэг

Интерьер болон бүтээгдэхүүний дизайн нь орчин үеийн амьдрах орчин, бизнесийн орон зай болон хэрэглэгчийн туршлагыг тодорхойлох чухал бүтээлч салбар. Энэхүү 2+2 хөтөлбөрөөр оюутнууд Монголд дизайны сууриа бататгаж, Тайванийн Nanhua University-ийн бүтээлч орчинд орон зайн дизайн, интерьер визуалчлал, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, материалын судалгаа болон дизайн менежментээ гүнзгийрүүлнэ.

Дизайны ур чадвар

Дизайны ур чадвар

  • Интерьер дизайн
  • 3D моделчлол ба визуалчлал
  • Тавилга ба бүтээгдэхүүний дизайн
Бүтээлч чадвар

Бүтээлч чадвар

  • Дизайны сэтгэлгээ
  • Өнгө ба материалын зохицол
Технологийн ур чадвар

Технологийн ур чадвар

  • CAD зураг төсөл
  • Интерьер рэндэринг
  • Дижитал дизайн хэрэгслүүд
Бизнес ба хэрэглээний чадвар

Бизнес ба хэрэглээний чадвар

  • Төслийн менежмент
  • Клиенттэй харилцах чадвар
  • Бренд ба орон зайн концепц
Мэргэжлийн хөгжил

Мэргэжлийн хөгжил

  • Багаар ажиллах чадвар
  • Портфолио хөгжүүлэлт
Benefits
Program Jobs

Ирээдүйн ажлын байр

Интерьер болон бүтээгдэхүүний дизайны төгсөгчид орон зайн дизайн, архитектур, тавилга үйлдвэрлэл, визуал контент болон бүтээлч үйлдвэрлэлийн олон салбарт ажиллах боломжтой.

Интерьер дизайнер

3D визуал дизайнер

Тавилгын дизайнер

Бүтээгдэхүүн дизайнер

CAD зургийн мэргэжилтэн

Орон зайн концепц дизайнер

Визуал мерчендайзер

Дизайн төслийн менежер

Креатив дизайнер

Nanhua University

Хамтарсан их сургууль

Nanhua University

Тайванийн Nanhua University нь урлаг, дизайн, инноваци болон хүмүүнлэгийн боловсролыг хослуулсан олон улсын их сургууль юм. Interior Design 2+2 хөтөлбөрийн оюутнууд тус сургуулийн бүтээлч студи, практик сургалтын орчин, материал болон орон зайн дизайны туршлагаар дамжуулан мэргэжлийн портфолиогоо хөгжүүлнэ.

  • Олон улсын чанартай боловсролын орчин
  • Бүтээлч болон инновацид суурилсан сургалтын арга барил
  • Практик болон судалгаанд суурилсан сургалт
  • Орчин үеийн технологи, дижитал сургалтын орчин
  • Олон улсын хамтын ажиллагаа, соёлын олон талт орчин

Join UFE TECH Today!

Discover your potential with our innovative programs in Software Engineering and UI/UX Design.